Мэдээлэл, түүнийг олж цуглуулах, хамгаалах, шинжлэх

Мэдээлэл, түүнийг олж цуглуулах, хамгаалах, шинжлэх
Энэхүү гарын авлагад мэдээллийн эх сурвалжийн олон төрөл, агуулга, мэдээлэл, дүн шинжилгээний ажлын бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой өргөн хүрээтэй асуудлуудыг авч үзсэн байна. Эрдэм шинжилгээний ажлын үндсэн ойлголт болон уг ажлын арга хэрэгсэл, түүнийг оновчтой сонгох, судалгааны ажлын төрөл, бүтэц, агуулгыг зөв тодорхойлох зэрэг асуудлыг дэлгэрэнгүй тусгасан нь тэдгээр нь мэдээлэл, дүн шинжилгээний ажлын суурь болохтой холбоотой юм. Уг гарын авлага нь Мэдээлэл, дүн шинжилгээний ажлын арга зүй, Мэдээлэл, дүн шинжилгээний ажлын агуулга, Мэдээллийн эх сурвалжтай ажиллах, Мэдээллийг үнэлэх аргууд, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ба мэдээллийг хамгаалах гэсэн 5 бүлгээс бүрдэнэ.