Зул: Зул

Зул: Зул
Нийслэл хотод намар цагийн амьсгал орж Богдхан уулын арын их мод шараар алаглан, гудамжнаа навчис сэржигнэн нэгэн насаа элээн хөглөрөх авай. Энэхэн чацуу хүн, сэтгэлийн гүнд зэврүүхэн аяс төрөхагаад хүйтний ам инагш харж, хөхүүрийн ам чинагшлах цаг хэмээлцэх бөлгөө. Тэр тусам төрсөн эцгээнхөдөөлүүлээд төдий л удаагүй Галмандахын сэтгэл намрын тэнгэр шиг нэг л хүйтэн зэврүүн ажгуу. Ажил тарсны дараа тэрбээр олон зүйл бодолд дарагдавч оройн өл залгуулах юмсаа олж харих нь оногдсон нэгэн хувьтавилан болох учир зарим нэгэн бодлыг таслан замхруулж, дэлгүүр худалдаагаар орж дугаар дарааллыг ёс алдалгүй гүйцээн байж даахын хирээр төмс ногоо, цувдай талхаа цуглуулж базаахад бүтэн 2 цаг хагасыг барна. Чингэж ядангэртээирвээсхүүхдүүдньбүрзгэрхэн хүлээж сууна. Гэрт ам хөдөлгөх юмаар маруухан байснаас буй за. Эхийн гарыг харж дадсан болоод л тэр бизээ...