Олеся

Олеся
Хувь тавилан намайг бүтэн зургаан сарын турш Волынь мужийн Польсье хязгаарт, бөглүү муу тосгонд хадаж байгаа бөгөөд цорын ганц зугаа, дасгал минь ан гөрөө л хийх ажил байж билээ. Анх тосгон руу явахыг хэлэхэд ингэж айхтар уйтгарлана гэж огт бодоогүйгээ хүлээе. Бүр баяр хөөртэй явсныг минь яана. 'Польсье гэж... бөглүү... байгалийн сул газар...эгэл хиргүй суртахуун...нэн энгүүн аж төрөл гэж галт тэргэнд суухдаа бодсон шүү, хачин содон заншил, өөрсдийн үг хэлтэй...бас хэний ч мэдэхгүй өч төчнөөн яруу тунгалаг домог хууч, дуутай огоот мэдэхгүй хүн зон!'.