Энэ дэлхийд эгнэшгүй эцэг, хүү гурван жанжин: Сүбээдэй, Урианхадай, Ачу

Main cover


АНГИЛАЛ
Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
198
Нүүр
ISBN-13
9789997394125
ХЭМЖЭЭС
248 x 172 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Эл гурван жанжны дайн, байлдааны замыг нарийн хэмжиж тооцвол дэлхийн бүслүүрийг хэд хэд тойрох юм. Эцэг, хөвгүүн гурван жанжны ийм шастир дэлхийн цэргийн түүхэнд байдаггүй аж. Эцэг, хүү Сүбээдэй, Урианхадай, Ачу гурван жанжин Чингис хаан, Өгэдэй, Гүюг, Мөнх, Хубилай хааны цэргийн ерөнхий командлагчийн албыг бие биеэсээ залгамжлан хашиж, Номхон далайгаас Адриатын тэнгис, Сибирийн тайгаас Памир, Кавказын нурууны завсарын энгүй уудам орон зайд Хятад, Төвд, Вьетнам, Дундад, Бага Азийн улс орнууд, Орос, Европт дайтаж ямагт ялан дийлж, аугаа их Монголын эзэнт гүрнийг байгуулсан юм.

Үзүүлэлт

ISBN-139789997394125
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо198 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин340 гр
Хэмжээс248 x 172 x 10 мм

Зохиолчийн талаар

Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Олхонууд Хайнзангийн ШАГДАР Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Ховд хотын 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотод Цэргийн ерөнхий дээд сургууль, Москвад Цэрэг-улс төрийн академи төгссөн. Их бууны команд, цэргийн сэтгүүлч, түүх-нийгмийн ухааны багшийн мэргэжилтэй. Цэргийн анги, салбарт салаа, батарейны захирагч, ХЗЭ-ийн хорооны дарга, их бууны хорооны захирагчийн улс төрийн орлогч, 'Улаан од', 'Тусгаар тогтнол' сонины сурвалжлагчаас ерөнхий эрхлэгч хүртэл ажилласан. ЧИНГИС хаан судлалын сэдвээр 1994 онд түүхийн ухааны дэд доктор, 2004 онд цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Зэвсэгт хүчний хурандаа, профессор цолтой. Бие даасан нэгэн сэдэвт судалгааны бүтээл 30, хамтын бүтээл 20 гаруйг бичиж хэвлүүлсэн. Бүтээлээс нь орос, хятад, англи, солонгос хэлээр орчуулагдан хэвлэгдсэн. Академич Х.Пэрлээ болон Ш.Нацагдоржийн нэрэмжит шагналт түүхч. Сүүлийн 20 жилд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй