Анагаах ухааны Микробиологи

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн анагаах ухаан
ХУДАЛДААНД
2016
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
495
Нүүр
ISBN-13
9789997395078
ХЭМЖЭЭС
290 x 200 x 25 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

АНАГААХ УХААНЫ МИКРОБИОЛОГИЙН ҮНДЭС ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, БИЧИЛ БИЕТНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ Анагаах ухааны микробиологийн товч тодорхойлолт: Анагаах ухааны микробиологи нь халдварт өвчний шалтгаан, халдварын голомт, өвчний илрэх шинж тэмдэг, хүний биеийн эсэргүүцэл, оношилгоо болон эмчилгээний боломж буюу микробын эсрэг шууд хийх эмчилгээ зэргийг судлах ухаан мөн. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол үндсэндээ эрүүл ахуй л байдаг.Эрүүл ахуйд дараах зүйлүүд хамаарна: Хүний эргэн тойронд байх өвчин үүсгэгчдийг таних, устгах Халдварын замыг илрүүлэх, таслан зогсоох Вакцинжуулах замаар хамгаалалт тогтоох Анагаахын ажиллагсад болон өвчтөнд энэ талын хүмүүжил олгох Хууль, дүрэм журмын мэдлэг олгох, сахиж мөрдөх гэх мэт.

Үзүүлэлт

ISBN-139789997395078
Худалдаанд гарсан огноо2016-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо495 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин1065 гр
Хэмжээс290 x 200 x 25 мм

Зохиолчийн талаар

Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул. Хантайширын нурууны Зэлийн голын Мухар даваа хэмээн газар төрсөн. 1963-1964 онд ХААДС-ийн мал эмнэлэгийн ангийн 1-курс, 1964-1965 онд ХБНГУ-ын Лайпциг хотын герман хэлний Хердерийн институт, 1965-1967 онд Лайпциг хотын Карл-Марксын нэрэмжит их сургуулийн Биологийн институт, 1967-1970 онд Грайфсвальд хотын Эрнст-Моритц-Арндтын нэрэмжит их сургуулийн Биологийн институтэд суралцан биологич цолтой, микробиологич мэргэшлээр төгссөн. 1970-1982 онд БТЭШХ, 1982-1999 онд МААЭШХ-нд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ахлах ажилтан, тэргүүлэх ажилтан, лабораторийн эрхлэгч, секторийн эрхлэгч, салбарын эрхлэгч, төслийн удирдагчаар ажилласан. 1999 оноос ХААИС-д багш, тэнхмийн эрхлэгч, зөвлөх профессор багшаар ажиллаж байна. 1985 онд ХБНГУ-ын Берлин хотын ХАА-н Академид биологийн ухааны дэд доктор 'Ph.D', 1995 онд Улаанбаатар хотод ХАА-н шинжлэх ухааны доктор 'Sc.D'-ын зэрэг хамгаалсан. ХАА-н тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, профессор цолтой. ШУҮ Академийн Академич, ерөнхий микробиологи, тэжээлийн микро-биологи, хөрсний микробиологи, агрономийн микробиологи, хөрсний биологийн чиглэлээр мэргэшсэн. Ном, сурах бичиг 15 хэвлүүлсэн. Эрдэм шинжилгээ, сурталчилгааны 200 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. Шинэ бүтээл, патент 17-г авч үнэ стандарт, технологиос 30 гаруйг боловсруулан батлуулж, шинжлэх ухааны ажил болон үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 10 доктор 'Ph.D', 9 магистрын ажил удирдан хамгаалуулсан.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй