Магтахад учир бий
Эзэн Есүс нэгэн удаа 'Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа шинэ болон хуучныг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм' гэж хэлсэн байдаг (Мт 13:52). Энэ ёсоор номын зохиогч, Пастор Г.Түмэнбаяр сүүлийн хоёр жилийн хугацаанд бичсэн өгүүлэл нийтлэлийнхээ эмхэтгэлийг 'Магтахад учир бий' гэсэн нэртэйгээр хэвлүүлж, уншигч таны гарт өргөн барьж байна.