Эр хүн болгон тулалдахуй (0)
Кино ший, зурагтын нэвтрүүлгээс авахуулаад мэдээллийн хэрэгсэл, интернет бүгд л дур тачаал төрүүлэм зураг сэлтээр эрчүүд рүү хандсан байнгын халдан довтолгоон хийж байна. Ийм уруу татлагуудаас зайлах бараг боломжгүй аж. Гэвч золоор тэдгээртэй нүүрэлдэн тулж, ялан дийлээд гарах боломжтой. _'Уруу татлагатай нүүрэлдэх тулаанд ялж, хүчтэй хэвээр үлдэхэд хамгийн хэрэгтэй ганц ном болсон байна'_ хэмээн **'Эр хүн болгон тулалдахуй'** номыг уншсан олон сая хүн дүгнэсэн байна. Шинэ үеийнхэнд зориулаад өргөн цар хүрээтэйгээр хянаж шинэчилсэн энэхүү шилдэг борлуулалттай, ер бусын ном завхайрал, садар самууны урхинд тарчилж байгаад суллагдаж чадсан арав гаруй хүний амьдралын жишээг өгүүлэхийн сацуу бэлгийн цэвэр ариун байдлыг сахихыг эрмэлзэж буй ямар ч эрийн ашиглаж болох амьдралд нийцтэй, нарийвчилсан төлөвлөгөөг багтаажээ.
