Тулгуур физик

Тулгуур физик
Физикийн нилээд сурах бичгүүд монгол, орос хэл дээр байдаг. Тэдгээрийг нэмж гүнзгийрүүлэн ойлгоход энэ ном хавсралт болохоос гадна физикийг хялбар ойлгоход ихээхэн тустай бие даасан хэрэглэгдэхүүн байх болно. Ном нийт 16 бүлгээс бүрдэх бөгөөд кинематик, динамик, таталцал, эмпульсийн момент, энерги, кинетик онол, цахилгаан статик, цахилгаан соронзон, долгион ба гэрэл, харьцангуйн онол, квант онол, атомын онол, цөмийн физик, эгэл бөөмсийн талаар авч үзсэн байна.