Санхүүгийн тайлангийн шинжилгээ, төлөвлөлтийн загварчлал

Санхүүгийн тайлангийн шинжилгээ, төлөвлөлтийн загварчлал
Санхүүгийн тайлант шинжилгээ нь компанийн өнгөрсөн, одоог толь мэт тусган харуулж, ирээдүйн төлөв байдлыг төсөөлөн төлөвлөх, удирдлагын цаг үеэ олсон шийдвэр боловсруулах найдвартай, сонгомол хэрэгсэл болдог. Уг номонд зарим сурах бичиг, гарын авлагад ерөнхийлөн төсөөлөл төдийгөөр бичсэн байдаг онолын асуудлыг сонгон авч гүнзгийрүүлэн судалж, практикийн шууд хэрэглээ талаас нь аль болохоор энгийн хялбараар тайлбарлаж, тооцооллын алхам бүрийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй хийж, нэмэлт тайлбарыг шаардлагатай хэсэгт оруулж, олон хувилбарт тоон жишээг тооцоолон оруулсан болно.