Монгол, Америкийн харилцааны түүхийн мөрөөр бэдрэхүй

Монгол, Америкийн харилцааны түүхийн мөрөөр бэдрэхүй
Монгол улс АНУ-тай дипломат харилцаа тогтоогоод 30 жил болж байна. Гэвч хоёр улсын нэгнээ сонирхон судалсан, ард иргэд нь аялан жуулчилсан түүх бараг АНУ тусгаар тогтносон үеэс эхлэлтэй. Америкийг үндэслэгч эцгүүд хэмээгддэг Вашингтон, Жефферсон, Адаме нар Чингис хаан, Монголын эзэнт гүрнийг судлан, үлгэр жишээ авч байсан тухай судлаач Жэк Уэдэрфорд бичсэн нь буй. Дараа нь адал явдал хайгчид, аялагчид Америкаас Монголыг сонирхон ирж эхэлсэн шашин, худалдааныхан буухиаг нь авч, яваандаа тэд судлаачдынх нь сонирхол Монгол орон руу чиглэн иржээ.