Чингис хааны төрсөн ба оршуулсан газар

Чингис хааны төрсөн ба оршуулсан газар
Дэлхийн 'Нууц товчоо судлал', 'Чингис судлал'-д өнөө хүртэл маргаантай асуудал бол Тэмүжин хаана төрсөн, Чингис хааны шарилыг хаана онголсон асуудал юм. Хамгийн их маргаантай байдаг эдгээр газрыг бид түүхэн газарзүйн шинжлэх ухааны үүднээс түүхэн үйл явдал болсон газар ба хөдөлгөөний замнал, орон зай, цаг хугацааг тухайн үеийн байгалийн нөхцөл, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийн зүй тогтолтой харьцуулан судлан зураглалын аргад тулгуурласан дүгнэлтээ илэрхийлсэн болно.