Геодези тэргүүн дэвтэр
Шинэчилсэн хэвлэл

Геодези тэргүүн дэвтэр Шинэчилсэн хэвлэл
Улс орны тогтвортой хөгжлийг хангах, үндэсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, эх орныхоо өргөн уудам нутаг дэвсгэрийг нарийн судалж, байгалийн баялаг ба газрыг зүй зохистой ашиглах, бэлчээр, газар тариалан, ой болон усны нөөцийг тогтоох, хот, суурин ба инженерийн барилга байгууламжуудыг төлөвлөх, барьж байгуулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд геодезийн хэмжилтийн тоон материалууд, төрөл бүрийн масштабын газрын зургууд, геодези-зураг зүйн мэдээллийн сан зайлшгүй чухал билээ. Орчин үед геологи, геофизик, газар зохион байгуулалт, уул уурхай, зам, барилга, хөдөө аж ахуй зэрэг олон салбарууд газрын зураг болон геодезийн тоон материалууд дээр тулгуурлан өөрсдийн мэдээллийн санг байгуулан мэдээллийг нийтэд түгээх боллоо.