Монгол малын популяцийн биобүтээгдэхүүн

Монгол малын популяцийн биобүтээгдэхүүн
Амьтан ургамлын организм амьдралыг тэтгэх үүрэг, чадвараар төрөлжсөн олон тооны эс, эдүүдээс тогтоно. Амьд бие махбодийн эсийн бүтэц үйл ажиллагааг удирддаг ДНХ тэр амьтныхаа бүхий л шинж тэмдэгийн (ашиг шимийн) талаархи мэдээлэлийг агуулж хэрхэн яаж удамшин дамжиж хувьсан өөрчлөгдөхийг илэрхийлдэг. Ургамалын эсийн ДНХ-г амьтны эс, бактерийн эс хуулбарлаж ажиллах чадвартай байдаг. Энэ нь нэг амьд биетийн эсийн ДНХ дээрхи үүргийн мэдээлэлийг нөгөө амьтны эс уншиж ойлгоод тэрхүү үүргийг үйлдвэрлэн чадаж байгаа процесс юм. Амьд бие махбодийн эд эсийг ашиглан тодорхой био бүтээгдэхүүнийг уйлдвэрлэдэг биологийн систем + технологи хослосон ерөнхий ажиллагааг био технологи гэнэ. Био технологи гэдэг нэрийг 1919 онд анх Унгарын инженер Карл Эрек өгсөн гэдэг. Хүн төрлөхтөн олон мянган жилийн тэртээгээс амьтан үржуулж, ногоо тарьж, хоол хүнс, хувцас хэрэгслэлээ үйлдвэрлэж тухайлбал 6,000 орчим жилийн өмнөөс сүүтээр тараг, бяслаг үйлдвэрлэж, тариа будаа, сүүг исгэж гашуун нясуун ундаа хийдэг байсан нь био технологийн шинжлэх ухааныг амьдралдаа өргөн хэрэглэж байжээ.Талхчин анх гурилыг исгэж хөөлгөж байгаад жигнэвэл хөвсгөр зөөлен болно гэдгийг нээсэн хүмүүс био бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид юм.