Монгол үндэсний хувцасны эсгүүр, загварчилгаа, эсгэж, оёх технологи

Монгол үндэсний хувцасны эсгүүр, загварчилгаа, эсгэж, оёх технологи
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.
Санал болгох
Танилцуулга
Орчин үед Монгол үндэсний дээл хувцсыг өргөн дэлгэр өмсөж хэрэглэдэг болсны дээр үндэсний уламжлалт загвар хийцтэй цамц, өмд, давхац хувцасны төрлүүд болох хантааз, ууж, хүрмийг орчин үеийн хувцасны загварын хэв маягт тааруулан уламжлалт хэлбэрээр нь болон загварчилж, өөрчилсан загвар хэв маягаар өмсөж хэрэглэх нь элбэг болж хүн бүр үндэсний хувцсаараа бахархан гоёж байгаа өнөө үед үндэсний хувцсаа урлаж сурах сонирхолтой бүсгүйчүүдэд зориулан энэхүү номыг гаргаж байна. Энэ номоос та өнө эртнээс уламжлан, эрхэмлэн дээдэлж ирсэн үндэсний хувцасны өв уламжпал, түүх, онцлог, уламжлалт нарийн, өвөрмөц технологи болон орчин үеийн загвар, технологийн талаар олж мэдэхийн сацуу монгол үндэсний төрөл бүрийн загвар, хийцтэй дээл, баривч, цамц, хүрэм, хантаазны эсгүүр гарган, загварчилж, эсгэж, оёх уламжлалт болон орчин үеийн арга технологиудаас суралцах болно. Эдгээр эсгүүр, загварчилгаа, эсгэх, оёх технологиуд нь ихэвчлэн туршлага, судалгаанд тулгуурласан болно.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789997805652
- Худалдаанд гарсан огноо : 2015-01-01
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 120 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 200 гр
- Хэмжээс : 204 x 147 x 9 мм
ISBN-13 | 9789997805652 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2015-01-01 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 120 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 200 гр |
Хэмжээс | 204 x 147 x 9 мм |
Зохиолчийн талаар
1972 онд Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Технологи, дизайны багш мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр, мэргэжлийн зөвлөх зэрэгтэй, АБТА, Үндэсний сургагч багш. Дорнод аймгийн Сэргэлэн сумын дунд сургууль, 10 жилийн 1-р сургууль, УБИС, Удирдлагын Академийн Нийгмийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. МУБИС-ийн докторант. 1994-2002 он хүртэл Дорнод аймгийн Сэргэлэн сум, Нийслэлийн 49, 79-р сургуулиудад багшилж байгаад 2002 оноос 33-р сургуульд технологийн багшаар ажиллаж байна. Технологийн боловсрол болон угсаатны зүйн чиглэлээр судалгааны ажил хийдэг бөгөөд 'Технологийн боловсролд техникийн мэдэгдэхүүний гүйцэтгэх үүрэгт хийсэн судалгаа, дүгнэлт', 'Үзэмчин ястны өмсгөл, зүүтгэл' зэрэг сэдвээр судалгаа хийж байна. 2007 онд 'Технологи-2', 'Зураг урлал-2', 'Зураг төсөл-1' сурах бичгийн шинжээчээр, БСШУЯ-ны Үндэсний хөтөлбөр боловсруулах багт ажиллаж Дүрслэх урлаг, технологийн сургалтын 1-12-р ангийн нийт 12 хөтөлбөр болон зөвлөмжийг анги тус бүрээр боловсруулж, өдгөө тус зөвлөмж нь үндэсний хэмжээнд сургалтанд ашиглагдаж байна. Мөн 2013 оноос БСШУЯ-ны Үндэсний шинэчилсэн хөтөлбөрийн багт ажиллаж байгаа бөгөөд 1-5-р ангийн Дүрслэх урлаг, технологийн сургалтын хөтөлбөр боловсруулан, 1, 2, 3-р ангийн сурах бичиг, багш нарт зориулсан зөвлөмжийг анги тус бүрээр нийт 6-г хэвлүүлсэн. Одоо Дүрслэх урлаг, технологийн сургалтын суурь боловсролын хөтөлбөр дээр ажиллаж байна. Сургалт арга зүйн чиглэлээр гарын авлага 7, хөтөлбөр, зөвлөмж, багшийн ном 16, сурах бичиг 9, нийт 32 бүтээл хэвлүүлэн олны хүртээл болгожээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй