Гэгээнтний байгаль-сав шимийн ертөнцөө танин шинжсэн жимээр

Гэгээнтний байгаль-сав шимийн ертөнцөө танин шинжсэн жимээр
Энэ ном нь өргөн олон уншигчдыг XIX зууны үеийн Монголын агуу их соён гэгээрүүлэгч Ноён Хутагт Данзанравжаа (1803-1856)-гийн байгаль газар усаа хэрхэн шинжиж, эрдэс баялгаа танин мэдсэн нэгэн зөрөг замаар богинохон хугацаанд аялуулна. Зохиогч, Ноён Хутагт нь гүн ухаан, урлаг, соёл, уран зохиолоороо тухайн цаг үеээ бишрүүлж байсны зэрэгцээгээр төрсөн нутгийнхаа уул, ус, эрдэс, чулуу, ургамал цэцэгсээ таалан соёрхож, эдгээрийг хэрхэн танин барьж байсныг товч боловч тодоруулахыг хичээв. Ном нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгтээ Ноён Хутагтийн зохиогчийн бүтээлийн нэрийн хуудас 'Лого'-ын тухай, хоёрдугаар хэсэгтээ монгол-түвэдийн уламжлалт эмэнд хэрэглэж байсан эрдэс, давс, чулуу, амьтан, ургамлын гаралтай эмт бодисуудын тухай, гуравдугаар хэсэгтээ Ноён Гэгээнтэн 'Галавын гурван хийд'-үүд болон 'Тулгатын' хийдүүдийг байгуулахад газар нутгаа хэрхэн таньж сонгосон талаар өгүүлнэ.