Тод шар навчин дээгүүр...

Тод шар навчин дээгүүр...
Бадарчийн Баярмаа хэмээх аяс намуухан найрагч бүсгүйн хэлхсэн шүлгийн шад тод шар навчис дээгүүр гэрэлт мөр үлдээн нисэх агшныг онож барих үед совин мэдрэмж өндийн сэрж хэн нэгнийг: Сөрж өнгөрсөн улирлаас зүүгдэж хоцорсон навчис Зөнч нэгэн сэтгэлийн, совинт шувуухайнууд минь...хэмээн уулга алдахыг анирдав аа...Түүний сайхан уянгалаг шүлгүүдээс дээжлэн хүргэж байна.