Ухаан тэлүүлж, мэдлэг зузаатгах рашааны дусал
Ухаан тэлүүлж, мэдлэг зузаатгах рашааны дусал
Хүн бүр өөр өөрийн гэсэн хоббитой. Би л гэхэд, уншсан ном зохиол төрөл бүрийн хэвлэлээс ухаарал, мэдлэг боловсрол, ажил үйлс, амьдрал ахуйдаа тус нэмэр болохоор юм уу, сонирхсон зүйлсийг цаг, зав заавал гарган тэмдэглэн бичиж байдаг хоббитой. Олон дэвтэр болчихсон эдгээр тэмдэгпэл үр хүүхэддээ үлдээх өв буюу. Тэмдэглэлийнхээ дэвтрүүд дэх 333 зүйлээр 'Ухаарал тэлүүлж, мэдлэг зузаатгах рашаан дусал' хэмээх нэртэй номоо уншигч түмнээ өргөн барьж байна.Тэгэхдээ, олны сайн танил эрхэм хүмүүсийн хэн нэгний бичсэн зүйлд нь, ямар нэгэн байдлаар утга, агуулгыг нь өөрчлөхгүйгээр, ямар л байдаптай хэвлэгдэж, нийтлэгдсэн, тэр чигээр нь тусгаж, эмхэтгэн бүтээв. Гарчиггүйгээр тэмдэглэсэн зарим зүйлийг, тэдгээрийн агуулгаар нь нэрлэх, мөн хашилт, хаалт, үгийг тод болгох, цэг таслал тавих төдий үйлдлийг бичилтийн явцад хийв.
