Монгол бөхийн түүхэн товчоон

Монгол бөхийн түүхэн товчоон
Монголын үндэсний бөхийн түүхийн асуудлаар уншигч олондоо өргөн барьж байгаа энэхүү 'Монгол бөхийн түүхэн товчоон' бүтээл үндэсний бөхийн барилдаан болон цол чимэг, өмсгөл хэрэглэл зэргийн үүсэл гарал, хувьсал өөрчлөлтийн талаар өгүүлэхдээ түүхэн үечлэлд дарааллуулж, хураангуйлан нэгтгэх оролдлуугуулын нэг мөн бөгөөд уг номд наадмын он дараалал, бөхчүүдийн намтар зэргийг нарийвчлан оруулаагүй, харин хувьсал хөгжлийн явцыг бүхэлд нь зангидан өгүүлэх зорилт тавьсан юм. Мөн Монгол үндэсний бөхийн төрөл зүйл, агуулга хэлбэрийг тайлбарлан таниулах, барьц, мэхийг сургах зорилт тавиагүй бөгөөд зөвхөн түүхэн утгаар нь ойлгоход зориулагдсан билээ.