Монгол-Түвэдийн улс төр шашны харилцааны түүх: XVI-XVIII зууны эхэн (0)

Main cover


АНГИЛАЛ
Улс төр судлал
ХУДАЛДААНД
2012
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
131
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997815187
ХЭМЖЭЭС
245 x 170 x 10 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Аливаа улс үндэстний гадаад харилцааны түүхийг нягтлан судалж боловсруулах нь тухайн улсын түүх судлалын нэг зорилт байдаг. Дундад зууны үеийн Монгол улсын гадаад харилцааны түүхийн зайлшгүй судлавал зохих асуудлын нэг бол Монгол- Түвэдийн харилцааны түүх юм. Уг номын зохиогч XVI-XVIII зууны Монгол-Түвэдийн харилцааны түүхэнд холбогдох монгол, түвэд хэлээр буй сурвалж хэрэглэгдэхүүний мэдээ баримтыг бололцооны хэрээр илрүүлэн, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, түүндээ тулгуурлан хоёр орны хооронд болж байсан түүхэн үйл явдлаар дамжуулан уг асуудлыг нэгтгэн шинжилж, зохих дүгнэлт өгсөн байна.

Үзүүлэлт

ISBN-139789997815187
Худалдаанд гарсан огноо2012-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо131 нүүр
Эрхлэн гаргасанШУА- Түүхийн хүрээлэн
Бүтээлийн хэлМонгол
Жин240 гр
Хэмжээс245 x 170 x 10 мм

Зохиолчийн талаар

(1962-2004) Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Доржготовын Дашбадрах 1962 оны 12-р сарын 30-нд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг 'Ханын ам' хэмээх газар малчны гэр бүлд төржээ. Тэрбээр 1971-1978 онд Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургууль, 1979-1981 онд Цэцэрлэг хотын 10-н жилийн 1-р дунд сургуулийг төгсөж, 1981-1985 онд УБИС-д суралцан дүүргэж, Түүхч, Түүхийн багш мэргэжил эзэмшсэн. 1985 онд ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн Дундад зууны түүхийн тасагт эрдэм шинжилгээний туслах ажилтнаар орж, 1987 онд дадлагажигч ажилтан, 1990 оноос эрдэм шинжилгээний ажилтан, 1998-1999 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Тэрээр Ч.Дэмчигдоржийн 'Эрдэнэт толь хэмээх шастир' зохиолыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэн 1995 онд, Сүмбэ хамба Ишбалжирын 'Хөх нуурын түүх' сурвалжийг түвэд хэлнээс монгол хэлнээ орчуулан 1997 онд тус тус эрдэм шинжилгээний удиртгал, тайлбартайгаар хэвлүүлэн хэд хэдэн хамтын бүтээлд зохиогчоор оролцсоны дээр 'Төрбайх, түүнийг залгамжлагчдын Түвэд дэх үйл ажиллагаа', 'Халхын Тангуд отгийн угсаа гарлын асуудалд', 'Гүүш цорж гэж хэн бэ', 'XVII зууны Монгол-Түвэдийн харилцааны зарим асуудал', 'Бүх цэргийн жанжин их Цэрэндондов' зэрэг эрдэм шинжилгээний 20 шахам өгүүлэл нь мэргэжлийн цувралуудад болон Хятад, Солонгос, Энэтхэг улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд нийтлэгджээ. Д.Дашбадрах нь Монголын дундад үеийн түүх, түүх бичлэг, шашин соёл, намтар судлалын сэдвээр нэгэн сэдэвт зохиол 2, эрдэм шинжилгээний орчуулга хөрвүүлэг 4, эрдэм шинжилгээний өгүүлэл 9-ийг бичиж нийтлүүлсний дээр, 'Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалууд' (1999), 'Монгол улсын нэвтэрхий толь'(2001), 'Монгол Улсын түүх' 5 боть (2003), 'Монгол улсын түүх, соёлын атлас' (2004) зэрэг томоохон хамтын бүтээлд үндсэн зохиогчоор оролцож, олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад 10 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Түүний зарим өгүүлэл, илтгэл нь БНХАУ, Солонгос, Энэтхэг, Чех улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хэвлэгджээ. Д.Дашбадрахад 2001 онд Улаанбаатарын Их сургуулийн Эрдмийн зөвлөлөөс дэд профессор цол олгосон ба 2002 онд судалгааны ажлын амжилтыг нь өндрөөр үнэлж Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ. Тэрбээр мөн уран зохиолыг сонирхон оролдож 'Орхон түшээ мөрөн', 'Ижийдээ эрхэлсэн богд', 'Хамгийн сайхан орой', 'Хатан гол', 'Цэнхэрийн гол минь', 'Цогтын цагаан балгас минь дээ', 'Тэнгэрийн суврага уул', 'Зөн зөнгийн учрал', 'Тэнгэрийн хишиг' зэрэг нийтэд түгсэн дууны шүлгүүд, 'Хүрэн толгойн сүүдэр' өгүүлэг, 'Хатан бүүвэй баатар' түүхэн уран сайхны кино зохиол туурвижээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй