Ханхэнтий уулын аймгийн Мөнх хаан уулын хошууныхан 20: Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай ван, Дархан ван, Эрдэнэ гүнгийн хошууныхан

Ханхэнтий уулын аймгийн Мөнх хаан уулын хошууныхан 20: Сэцэн хан аймгийн Эрдэнэ далай ван, Дархан ван, Эрдэнэ гүнгийн хошууныхан
Халхын анхны гурван том аймгийн нэг болсон Сэцэн хан аймаг нь засаг захиргааны хувьд анх 23 хошуу нэг хутагтын нийт 24 нэгжид хуваагдсан аймаг болон байгуулагджээ. Богд хаант Монгол Улсын үед буюу 1911-1921 онд Хуучит ван, манлай ван, Бишрэлт бэйлийн гурван хошуу, ялгуулсан хутагтын шавь нэмэгдэж нийт 28 засаг захиргааны нэгжтэй болж өргөжин зохион байгуулагдсан байна.