Хөрөнгийн зах зээл

Хөрөнгийн зах зээл
Хөрөнгийн зах зээл гэдэг нь аж ахуйн нэгж, компаниуд санхүүжилт шаардлагатай төслүүддээ хөрөнгө оруулагчдаас өртөг зардал багатай санхүүжилтийн эх үүсвэр татдаг талбар бөгөөд аливаа улс орны санхүүгийн системийн 40-50%-ийг дангаараа бүрдүүлдэг юм. Харамсалтай нь Монгол Улсад хөрөнгийн зах зээл нь бодит утгаар хөгжиж чадаагүйгээс өнөөдрийн хүртэл дотоодын аж ахуйн нэгжүүд нь банкны өндөр хүүтэй зээл авахаас өөр сонголтгүй болж үүнээсээ улбаалж хөгжлийн баримжаа нь алдагдаж өсөж хөгжих биш харин эсрэгээрээ хүүлэгдэж дампуурах нь ихэссээр байна.