MSEXCEL-ийн орчинд бүтээмжтэй ажиллах

MSEXCEL-ийн орчинд бүтээмжтэй ажиллах
Бүтээмжийн тухай ойлголт нь цогц ойлголт бөгөөд түүний нэг бүрэлдэхүүн нь хөдөлмөрийн бүтээмжийн тухай ойлголт юм. Иймээс бид энд зөвхөн удирдлага, санхүү бүртгэл төдийгүй, нийгмийн олон салбарын ажилтны MS Excel-ийн орчинд ажиллаж байгаа байдалд судалгаа хийж, тэдэнд энэ программын орчинд ажиллаж чадах ихээхэн нөөц байна гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ. Өнөөдөр мэдээллийн технологи, түүний дотор компьютер дээр ажилладаггүй хүн өдрийн одноос цөөн болжээ. Гэвч цөөнгүй хүмүүс судалгаа шинжилгээний ажилд энгийн буюу уламжлалт аргаараа хандаж хэдхэн секунд, минутад хийх ажилд хэдэн цаг, хэдэн хоног зарцуулж байна. Иймээс тэдний бүтээмжээ дээшлүүлэхэд нь нэмэр болох үүднээс, бас цөөнгүй ажилтны хүсэлтээр энэ номыг дадлага туршилтын байдлаар бичлээ. Ахисан шатны төвшний болон MS Excel-ийн суурь мэдлэгтэй хүмүүст тус дэм болох болтугай.