Сайн ноён хан аймгийн сайн хошууны 1922 оны хүн, малын данс

Сайн ноён хан аймгийн сайн хошууны 1922 оны хүн, малын данс
Халхын Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошуу нь Чингис хааны угсаа Батмөнх Даян хааны хөвгүүн Гэрсэнз Жалайр хунтайжийн хөвгүүн Онохуй үйзэн ноёны дөрөвдүгээр хөвгүүн Түмэнхэний шууд удмын хошуу юм. 1691 онд Халхын ноёд Долон нуурт чуулахад Жамба оролцож төрийн жүн ван өргөмжлөгдөн засаг болжээ. 1696 онд цэргийн хэрэгт зүтгэн явав хэмээн Энх-Амгалан хаанаас хошой чин вангийн хэргэм хүртээж, хуучин нутагт нь буцаан Түшээт ханд хэвээр захируулав. 1725 онд Түмэнхэн хөндлөн цөхүр ноёны удмын ноёдын захирсан хошуудыг Түшээт хан аймгаас салган шинээр Сайн ноёны аймгийг байгуулжээ.