Далд ертөнцийн ил нууц: Ведийн сургаалын хялбаршуулсан лекцүүд
Бие махбодийг аван төрсөн сүнс энэхүү бие махбодио нялх балчираас эхлэн идэр залуу, дараа нь өтөл буурал болтол хувирч өөрчлөгдөхийг даган байсаар үхлийн дараагаар тэрээр өөр бие махбодид шилжин ордог. Нухацтай бодлоготой хүн иймэрхүү шилжилтэнд төөрөлдөж самуурдаггүй. Бүхий л бие махбодиор нэвчин тархах тэр зүйл бол устаж сүйрдэггүй гэдгийг мэдэж ав. Үхэшгүй мөнх сүнсийг хэн ч устгаж чадахгүй.