Оюуны мэлмий нээх онч мэргэн үгс
Зүйр цэцэн үг, мэргэн үг, сургааль нь зөн олны амьдрал, зан заншил, ёс суртахуун, сайн мууд хэрхэн хандах, ов зальгүй шулуун шударга байх, буяныг хураах, нүгэл хилэнцийг тэвчих зэрэг хүмүүн төрөлхтний амьдралд байдаг бүх явдлыг задгай шүлгийн хэлбэрээр илэрхийлсэн гүн ухаан юм. Ардын аман зохиолын энэ төрөл олон жил үе дамжин уламжлагдан, мэргэдийн оюун билгээр тэжээгдсэн, ончийг олсон гүн гүнзгий утга учиртай, илүү дутуугүй цэгц охь үгээр илэрхийлэгдсэн хүмүүсийн оюуны лянхуаг нээж өгдөг гайхамшигтай сургааль юм.