Слэм данк тохолт монголд- Цогт мастерын цагираг хугалсан түүх

Слэм данк тохолт монголд- Цогт мастерын цагираг хугалсан түүх
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн анх цагирагт дээрээс нь довтолсон тоглогч хэн бэ? Энэхүү асуултын хариуг эрэн бэдэрсэн маань энэ ном бүтэх шалтгаан болсон юм. Слэм данкийн сэдэв монголд хамгийн сонирхол татам хэрнээ хамгийн аглаг сэдэв байсаар ирлээ. Довтлогчийн ур чадвар эрч хүч, эр зориг сүлэлдэн цогцолсон довтолгооны оргил мөч, эцсийн цэг нь цагирагт дээрээс довтлох арга мөн билээ. Ингээд слем данкийн гайхамшигт ертанцөөр хамтдаа аялцгаая...