Сономын Лувсанвандан III (3)
Сономын Лувсанванданы баримтын эмхэтгэлийн III ботид Монгол Улсын Үндэсний төв архивд хадгалагдаж буй эрдэмтэн Сономын Лувсанванданд холбогдох буюу түүний БНМАУ-ын Соёлын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч, Уран сайхны зөвлөлийн даргын ажлыг гүйцэтгэж байх үеийн 1975 оны 1-ээс 6 дугаар сард хамаарах 15 хадгаламжийн нэгжийн 109 ширхэг баримт, С.Лувсанванданы 80, 85 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд, түүнтэй хамт ажиллаж байсан зарим хүний дуртгал, ярилцлага зэрэг баримтуудыг эмхэтгэсэн.