Та өөрийгөө мэдэх үү?


Та өөрийгөө мэдэх үү?
Эрт дээр үеэс хүмүүс амьдралын утга учир өөрийн мөн чанарыг танин мэдэх оролдлого хийсээр ирсэн түүхтэй. Хүн судлалын ухаан хөгжихийн хирээр хүн өөрийгөө хөгжүүлэх танин мэдэх олон арга нээсний нэг хэсэг нь сэтгэл зүйн сорилын аргууд юм. Сэтгэл зүйн сорилууд нь авъяас чадварын, оюун ухааны бие хүний шинж чанар сэтгэлийн нууцыг нээх чиглэлд улам бүр эрчимтэй хөгжсөөр байна. Сүүлийн үед сэтгэц оношилгооны энгийн аргуудыг хэрэглэн өөрийгөө тодорхойлох, зан төлөвийн онцлог төрх, авир араншингаа мэдэх сонирхол өсөн нэмэгдсээр байна.