Саргассогийн уудам тэнгис

Саргассогийн уудам тэнгис
Английн сонгодог романтизмын сод төлөөлөгч Шарлотта Бронтегийн 'Жейн Эйр' романыг үргэлжлүүлэн бичсэн хамгийн алдартай зохиол бол 'Саргассогийн уудам тэнгис' юм. Зүүн индийн арлуудаас гаралтай зохиолч Жийн Рисийн энэ роман пост модернист хэлбэрээр бичсэн, эмэгтэй хүний оршихуй нийгэм дэх эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил, арьс өнгөний үзэл колончлолын үр дагаврыг хамгийн эмзэг өнцгөөс нь хөндөж чадсан зэргээрээ дуулиан тарьж, зохиолдоо дэлхийн хэмжээний алдар цууг авчирч чадсан байна.