Барилгын ажлын технологийн зааварчилгаа 4: Инженерийн шугам сүлжээний ажил
Шинэчилсэн хэвлэл

Барилгын ажлын технологийн зааварчилгаа 4: Инженерийн шугам сүлжээний ажил Шинэчилсэн хэвлэл
Улс орны хөгжлийн нүүр царайг илтгэх барилга байгууламжийг бат бэх, өндөр чанартай барьж гүйцэтгэхэд мэргэжлийн байгууллагуудын инженерийн албадад гарын авлага болгох үүднээс Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорациас эмхэтгэн гаргаж буй 'Барилгын ажлын технологийн зааварчилгаа' цуврал номын нэмэн засварласан хоёр дахь хэвлэлийг мэргэжил нэгт нөхөддөө өргөн барьж байна. Энэхүү зааварчилгаа нь 'Газар шороо, суурийн ажил', 'Үндсэн бүтээцийн угсралтын ажил', 'Заслалын ажил', 'Инженерийн шугам сүлжээний ажил' гэсэн дөрвөн цувралаас бүрдэх бөгөөд Монгол Улсын Барилгын тухай хууль, норм дүрэм, стандартад нийцүүлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх замаар барилга угсралтын ажилд чанарын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой, ҮББК-ийн бүрэлдэхүүний олон инженерүүдийн хамтран эмхэтгэсэн бүтээл юм. Энэхүү цуврал ном нь эрхэм 'Барилгачин' танд түгээмэл баригдаж буй барилгуудын үе шатны ажлыг технологийн дагуу гүйцэтгэх болон техникийн баримт бичиг бүрдүүлэхэд тань ширээний ном, суурь гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.