Чингис хаан - Түүний амьдрал ба өв
Чингис хааны хамгийн бодит намтар гэж алдаршсан бүтээл. Түүний тухай дэлхийн олон орны эрдэмтэд судлаачид хэдэн арван ном, бүтээл туурвижээ. Тэдний судалгааны тулгуур гол сурвалж нь Монголын нууц товчоо бүлгээ. Бид бүхнээс эрхэм уншигч таны оюуны мэлмийд толилуулж буй Пауль Рачневскийн ЧИнгис хаан: Түүний амьдрал ба өв хэмээх зохиолын гол сурвалж ч мөн л Монголын нууц товчоо болой. Гэхдээ Рачневский Монголын нууц товчоо төдийгүй бусад олон хэлээр үлдсэн сурвалжуудыг далайгаас сувд шүүрдэх мэт хичээнгүйлэн судалж, баримт сэлтийг ончтой, өгөөжтэй өргөн дэлгэр ашигласан байна.