Монголын түүх 1911-2017

Монголын түүх 1911-2017
1980-аад оны сүүлчээр коммунизм задран унаж, Монгол улсад өрнөсөн 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд бидний нийгмийн баримжаа бүхэлдээ өөрчлөгдсөн билээ. Тэр цаг үеэс хойш хорин найман жил өнгөрсөн ч 1990 он хүртэл монголын нийгмийг хөтөлж байсан социалист үзэл суртлын дор бичигдсэн Монголын түүх, түүхэн үнэлэмж ойлголт өнөөдөр өөрчлөгдөөгүй шахам байна. Бүр ардчилсан хувьсгалын дараа төрсөн үр хүүхдийнхээ толгойг хүртэл бид тэрхүү үзэл сурталжсан түүх, уран зохиол, уран сайхны кино зэрэг бүтээлүүдээрээ дамжуулан угаасаар л байна...