Шүтээн зургийн урлаг
Давхар хэлтэй хэвлэл

Шүтээн зургийн урлаг Давхар хэлтэй хэвлэл
Монгол төрийн сахиусны орд өргөө Чойжин ламын музей нь монголын шилдэг урчуудын билиг оюун, урлахуй ухааны сор болсон шүтээн зургийн үзэсгэлэнт нэгэн чуулган юм. Бид өвөг дээдсийнхээ бүтээн цогцлоосон шүтээн зургийн энэхүү нандин өвийг дотоод, гадаадад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 'Шүтээн зураг', 'Торгон зураг' зэрэг цуврал үзэсгэлэнг 2016,2017 онд тус тус зохион байгуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн ажил болсон. Тус бүтээлүүд нь төрийн сахиусны гүдэн, Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт Лувсанхайдав хутагтын сахиусны буулт, ард олны сүсэг бишрэлийн их хүч шингэсэн түүх, шашин, соёл, урлагийн хосгүй үнэт өв мөн.