Тэргүүнгүй төр: Улс төр, үндэстний асуудал, дээд боловсрол
Уг номд Л.Мөнх-Эрдэнийн 1997 оны 5-р сараас 2018 оны 8-р сарын хооронд бичсэн 20 гаруй өгүүлэл, нийтлэл багтаажээ. Эдгээр өгүүлэл, нийтлэл нь Монгол улсын Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, дэглэм; Монгол дахь үндэстэн, “ястан”, үндэсний ижилсэл; социализмын дараах шилжилт; Дээд боловсрол, их сургуулийн засаглал зэрэг сэдвээр уншигч тантай ярилцах болно.