Астрономийн цаглабар-2017

Астрономийн цаглабар-2017
Хүн төрөлхтний шинжлэх ухаан. техникийн ололт амжилтууд нь XX зууны хоёрдугаар хагасаас эхлэн астрономийн хөгжил цоо шинэ үе шатанд орох боломжийг олгосон билээ. Энэ үеэс эхлэн тэнгэрийн эрхсийг судлахдаа зөвхөн дэлхий дээрээс холын зайнаас ажиглалт хийх аргаар төдийгуй, ойрын зайнаас ба гадарга дээр нь багаж хэрэгсэл, хүн буулгаж ажиллуулан судлах боломжтой болсон билээ. Түүнээс гадна одон орны ажиглалтанд ихээхэн саад болдог агаар мандлын цаана судалгаа, шинжилгээний станц байгуулж түүнийг орчин үеийн дуран авай, багаж хэрэгслээр тоноглон байнга ажиллуулах боломжтой болсон юм. Энэхүү боломжийг сайтар ашигласнаар тэнгэрийн эрхсийн талаарх ойлголтыг маш олон нээлт мэдээллээр баяжуулсаар байна. Иймээс ч тэнгэрийн эрхэс, түүн дээр болж байгаа үзэгдлүүдийн талаар сонирхох хүмүүсийн тоо жил ирэх тутам олширч энэ талаарх шинэ мэдээллийг чих тавин хүлээсээр байдаг болжээ.