Орчин үеийн хотжилтын чиг хандлага буюу Ногоон хот
Өнөөгийн Монгол улсын хотын ногоон хөгжлийг удирдлага зохион байгуулалт, эдийн засаг, инженер зүйн үүднээс авч үзсэн эрдэмтэн судлаачдын бүтээл цөөнгүй байдаг хэдий ч хотын ногоон хөгжлийн онол арга зүй, хэтийн төлөв байдлыг олон улс судлалын хүрээнд хийсэн судалгаа хомс байна. Иймээс дэлхийн хотуудын ногоон хөгжлийн чиг хандлага, бүс нутгийн хотуудын явуулж буй бодлого, үйл ажиллагааг судлан шинжилж, улмаар нийслэл Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нь нэн чухал байгаа тул энэхүү сэдвийг хөндсөн судалгааны ажлыг сонгон авч судалсан болно