Ботаникийн цэцэрлэгийн өвслөг ургамлын генийн сангийн цуглуулга

Ботаникийн цэцэрлэгийн өвслөг ургамлын генийн сангийн цуглуулга
Монголын ШУА-ийн Ботаникийн цэцэрлэг дэх эрдэм шинжилгээ-судалгааны цуглуулга үржүүлгийн талбайд байгалийн 190 гаруй зүйл өвслөг ургамлын цуглуулга бүрдүүлснээс 123 зүйл, гадаадын 9 сорт ургамлын тарималжих, нутагших боломжийг тогтоох, хот суурин газрын ногоон байгууламжинд ашиглах, генийн санг амьд байдлаар хамгаалах, үржүүлэх зэрэг ажлын зарим үр дүнг 10 үзүүлэлтээр оруулсан.
Эдгээр ургамлыг цаашид олшруулан нөөцийг нэмэгдүүлэх замаар зүй зохистой ашиглахад юуны өмнө ex situ нөхцөлд хадгалах, хамгааллын үйл ажиллагааны асуудлыг олон нийтэд таниулах, энэ чиглэлд тогтвортой бодлого хэрэгжүүлэх хандлагыг нэмэгдүүлэх, их дээд сургуулийн оюутан, судлаач, ургамал сонирхогчдод түгээн дэлгэрүүлэх, цаашид ургамлын интродукцын гүнзгийрүүлсэн судалгааг хийх обьектыг сонгоход гарын авлага болох талаасаа чухал ач холбогдолтой.