Монгол шагайн наадгайн мэргэ

Монгол шагайн наадгайн мэргэ
Залуу судлаачийн өгүүлснээр 'Монгол шагайн мэргэнд уламжлалт сэтгэлгээний дөрвөлжин бүтэц, дөрвөлсөн тал, дөрвөн зүг гэсэн ойлголтын хүрээнд харилцан хамаарал, утга агуулгаар, тодорхойлон тайлбарлаж' байжээ. Тэр дундаа XIII зууны үеэс монголчуудын өргөн дэлгэр тоглож, хэрэглэж байсан 'Дөрвөн бэрх' буулгаж тоглох, төлгөлөх, мэргэлэх аргыг эх түрүү болгон судалсан нь сонирхолтой байна.