Зохиомж

Main cover


АНГИЛАЛ
Дизайн
ХУДАЛДААНД
2016
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
172
Нүүр
ISBN-13
9789997849151
ХЭМЖЭЭС
245 x 175 x 8 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Бидний өнөөгийн ертөнц мэдээллийг эрж хайж, олох тал дээр урьд урьдын үеийнхэнтэй харьцуулшгүй өргөн боломжийг бидэнд олгосоор байгаа бөгөөд техник технологи хөгжиж, нийгэмд гарч буй сэтгэлгээний болоод үзэл баримтлалын олон талт чиг хандлагуудаас үүдээд байгалийн болоод хумүүнлэгийн шинжлэх ухаануудад ч шинэ ойлголтууд нэмэгдсээр байгаа билээ. Дүрслэх урлаг, дизайн технологийн салбарт ч XX зууны сүүлийн хагасаас орчин үеийн урлаг тулхүү хөгжсөн агаад энэ суурин дээр өсч хүмүүжсэн бидэнд энгийн цаасан дээр зурсан график дүрслэл, инстолляци, видео арт зэргээс эхлээд сүүлийн үеийн техник технологиор бүтээгдсэн зураглалууд, виртуаль кино ч тэр бүр цоо шинэ санагдахаа больжээ. Хэдийгээр шинэ технологи чухал ч оюуны бүтээлд хамгийн чухал нь бүтээлч сэтгэлгээ, санаа, мэдрэмж байдаг. Дизайнер болохоор шийдэж, мэргэжлээ сонгосон хэн боловч үндсэн суурь мэдлэг болох зохиомжийн элементүүд, зарчмуудыг судлах ёстой болдог. Зохиомж гэдэг нь ямар их утга учрыг илэрхийлж буйг болон түүнийг ойлгож эзэмшсэнээр ямар гайхамшгийг бүтээж болдгийг, бүтээлд зохиомж ямар чухал болохыг дизайн, дүрслэх урлагийн чиглэлээр суралцахаар элсэн орж буй оюутан суралцагчид анхандаа тийм ч сайн ойлгодоггүй мэт санагддаг. Энэ нь бичиг үсэг сурч буй хүн үсгээ нүдэлж өөрийн болгосны дараа үг холбож уншдагтай адил тийм чухал суурь ойлголт юм. Хүмүүс бидэнд өнгө, хэлбэр, дүрсийн хоорондын зөв зохицолыг ойлгох мэдрэмж байгалиас заяасан байдаг. Энэхүү мэдрэмжээ тодорхой чиглэл, зорилгоор хөгжүүлэхэд л илэрхийлэх гэсэн санаа бодлоо бусдад болон өөртөө ойлгомжтойгоор яруу сайхан дүрсэлж болно.

Үзүүлэлт

ISBN-139789997849151
Худалдаанд гарсан огноо2016-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо172 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин425 гр
Хэмжээс245 x 175 x 8 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй