Солийн Данзан ардын төрийн чин зоригт сайд
'Ардын төрийн чин зоригт сайд Солийн Данзан' ном өөрөө түүхийн сурах бичиг биш, яг үнэндээ түүхэн үнэнийг эрэх тогтоох зорилготой судалгааны бүтээл ч биш, энэ бол зохиогч талын уншсан мэдсэнээ бусадтай хуваалцах элгэмсэг эрмэлзлэлийн илэрхийлэл болж цааснаа буусан 'сэдэвчилсэн мэдээллийн албан бус багц' юм. Тиймээс хэрэв танд агуулгын зарим өгүүлэмж эс таалагдвал эсвэл эргэлзээтэй санагдвал тэдгээрийг та өөр сурвалжаас дахин нягталж үзнэ бизээ. Эл ном нь энэ чиглэлд нэг сайхан гарын авлага болж таны миний ширээн дээр очиж, нэгэн сайн үйл бүрэлдэн бүтэх болно.