Солонгосын дайн түүх

Солонгосын дайн түүх
Энэ бол Солонгосын дайны тухай Америкчуудад зориулсан, өөрөөр хэлбэл уг үндсээрээ Солонгосын мөргөлдөөн боловч, 1950 оны зургадугаар сард эхлээд 1953 оны долдугаар сард дууссан, Америкчууд гол оролцогч нь байсан дайн гэж АНУ-д бусад үйл явдлаас салгаж ерөнхийд нь дүгнэж ойлгодог дайны тухай америк хүний бичсэн ном юм. Тэд сайн талынх болж хөндлөнгөөс оролцож, тун хурдан ялчих юм шиг харагдаж байснаа гэнэт ялагдаж, эцэст нь арайхийж мартаж орхихын эхлэл болсон мухардалд орсон билээ. Америкчууд энэ дайныг шүүрч аваад ялахыг хичээж байсан боловч ялалт тэдний гараас мултарч байгааг тэд харав. Дай ч удалгүй мартагдаж алга болов. Хэн ч эргэж санадаггүй, хэзээ ч мэдэж байгаагүй, орхигдож хаягдсан дайн...