Хүн адгуус
Би Швейцарьт буцаад ирсэн, аглаг хөндийн дээд үзүүр хавьд байна. - Мэркүрийн байр байдаг газар биш боловч түүнтэй нэлээн ойролцоо хагас өдөр алхаад хүрчих зайны газар. Энд ирээд хэдэн долоо хоног өнгөрсөн ба Мэркүрийн байдаг хөндий рүү ганц хоёр удаа буцаж очсон. Эхний удаад нь өмнө явсан замаараа явж, Ангуучдаас суйлж авсан шидэт хутга болох Фэйрборныг гээсэн булгийг хайлаа. Яагаа вэ, өнөө Рөүзийн хулгайлсан хутга...
