АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2018
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
274
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997851536
ХЭМЖЭЭС
198 x 131 x 20 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

...Эмсгүй эрсийн зовлон шаналлыг гагцхүү Эмсгүй эрс л ойлгоном. Тэнд очсон хүн өрнийн салхины таатай сэвэлзээг арван дөрөвтэй оршихуйнхаа хамт үүрд алдана. Усан цэргүүдийн сулхан гингэнээн чихнээ хадна. Тэнгисийн ёроол дахь аммониты, целакант нүднээ үзэгдэнэ. Шөнийн нэг цагт хүн рүү залгана. Шөнийн нэг цагт танихгүй дуудлага авна. Хэн нэгнийг хаа нэгтээ ойшоох, болихоо шийдэж чадалгүй хүлээн сууна. Дугуйныхаа хийг шалгаж байтал нулимс тань хар аяндаа зам дээр дусагнана...

Үзүүлэлт

ISBN-139789997851536
Худалдаанд гарсан огноо2018-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо274 нүүр
Эрхлэн гаргасанНэпко хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин310 гр
Хэмжээс198 x 131 x 20 мм

Зохиолчийн талаар

Дэлхийд хамгийн их нэрд гарсан Япон зохиолч Мүраками Харүки 1949 оны 1-р сарын 12-нд Киотод төржээ. Тэрээр багаасаа уран зохиолд дурлаж, Густав Флобер, Чарльз Диккенс, Курт Воннегут, Ричард Бротиган, Жек Керуак зэрэг Америк, Европын зохиолчдыг шимтэн уншдаг байв.

Мүраками анх 29 настайгаасаа зөгнөлт зохиол бичиж эхэлсэн бөгөөд 1978 оны дөрөвдүгээр сарын нэгэн өдөр бейсболын тэмцээн үзэж суухдаа анхныхаа романыг бичих санааг олсон бөгөөд тэр оройдоо л бичиж эхэлсэн гэдэг. Ийнхүү 10 сарын турш тууштай бичиж дуусгасан Салхины дууллыг сонсохуй роман нь утга зохиолын уралдаанд шалгарч, 1979 онд хэвлэгдсэн нь зохиолчид маш их урам зориг өгсөн бөгөөд жилийн дараа цуврал болгож Пинбол (1973), Хонь ангуучилсан нь (1982) романуудаа бичжээ. 1987 онд хэвлэгдсэн Норвегийн ой роман нь Мүракамийг алдар хүндийн оргилд хөтөлсөн бөгөөд олон сая хувь борлогдож, түүнийг дэлхийд танигдсан зохиолч болох замыг нь нээж өгчээ.

Мөн тэрээр Бүж, бүж, бүж, 1Q84 цуврал роман, Гүйлтийн тухай ярихдаа би юу хэлэв зэрэг олон ном бичиж хэвлүүлсэн нь уншигчдын сэтгэлийг татсаар байна. Мүраками зохиол бичихээс гадна Фрэнсис Скотт Фицджеральд, Труман Капоте, Жон Ирвинг, Ж.Сэлинджерийн зохиолуудыг англи хэлнээс япон хэл рүү орчуулсан юм. Мүраками 1979 онд Кунзогийн нэрэмжит шагнал, 1982 онд Номагийн утга зохиолын шагнал, 1985 онд Танизакигийн нэрэмжит зэрэг нэр хүндтэй олон шагнал хүртсэнээс гадна 2008 онд Туфтс, 2014 онд Принстоны их сургуулиас хүндэт докторын зэрэг олгох хүсэлт тавьж байжээ. Мөн Нобелийн утга зохиолын салбарын шагналд хэдэнтээ нэр дэвшсэн боловч хараахан хүртээгүй байгаа бөгөөд энэ тухайгаа "Надад ямар ч шагнал хэрэггүй, шагнал авна гэдэг чинь чи дуусаж байна гэсэн үг" гэж инээмсэглэн хэлсэн гэдэг.

Алдарт зохиолч маань өглөө 4 цагт босоод 6 цаг тасралтгүй зохиол бүтээлээ бичсэний дараа гүйх, усанд сэлэх, хөгжим сонсох зэргээр өдрийг өнгөрүүлээд оройн 9 цагаас дахин бүтээлээ туурвиж эхэлдэг агаад пянз цуглуулах нь түүний хобби ажээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй