Чингис хаан түүний үр сад

Чингис хаан түүний үр сад
Энэ удаа түүхч эрдэмтэн Окадагийн бичсэн Монголын бүрэн түүхийг уншигч та бүхний гарт хүргэж байна. Дорно дахин судлаачийн судалгааны үнэ цэнэ нь аливаа 'тухай' номоор дамжилгүй эх сурвалжид түшиглэн, түүний обьектив дүгнэлт өгдөгт оршдог. Энэхүү бүтээлийг туурвихдаа ч Монголын түүхийн гол эх сурвалжуудыг хэрэглэгдэхүүнээ болгосон нь судлаачийн буурьтай хандлагыг харуулжээ. Тийм учраас л Монголд элэгтэй хандаж, Монголын түүхийн аливаа '-изм'-ээс ангид бичсэн түүний бүтээл чухал юм.