Монгол-Хятадын социалист найрамдлын мандал, буурлын түүх
Тус бүтээл нь ЗХУ-ын манлайлал, нөлөөллийн хүрээн дэх БНМАУ, БНХАУ-ын харилцаа 1949-1964 оны хооронд эдийн засгийн талаар хэрхэн хөгжиж, улмаар саарч тасалдсан тухай зураглан өгүүлжээ. Уг бүтээлийн онцлог нь Монгол улсын эдийн засгийн гадаад орчин, нөхцөл манай умард ба өмнөд хөрш хоорондын улс төрийн харилцаанаас хэрхэн хамаарч, өөрчлөгдөж байсныг тодорхой харуулсан явдал юм.