Р.Чойном - X боть
'Өд' Сангаас эрхлэн Монгол Улсын Төрийн шагналт Ринчиний Чойномын бичсэн шүлэг, найраглал, тууж, роман, хүүрнэл зохиол, орчуулга, захидал болон түүний тухай дурсамж, хууч яриа, ярилцлага, судлал, шинжлэлийг багтаасан 'Р.Чойном' зохиол бүтээлийн 13 ботийг та бүхэнд хүргэж байна.
Р.Чойном арваад настайгаасаа эхлэн шүлэг бичсэн гэдэг боловч 17-доо бичсэн Хайртайхан Долгор минь, Хархан нүдтэй дээ, Хайрлаж яваа би чинь, Хар дээлтэй дээ ''Шүлэг бидэн хоёр', 1967.10.05' гэдэг шүлгээ анхных гэж зохиогч өөрөө тамдэглэн үлдээжээ.
Тэрээр 1955 онд анхны шүлгээ 'Утга зохиол урлаг' сонинд хэвлүүлснээс хойш шүлэглэсэн тууж, роман, найраглал, кино, жүжгийн зохиол, үлгэрийн сэдэвт дуурийн цомнол төдийгүй орчуулга гээд уран зохиолын олон төрөл жанраар авьяас билгээ сорьсон ч тухайн цаг үедээ өөрийн нэр хүнд, бүтээлийн орон зайгаа эзэлж завдаагүй юм.
Р.Чойномын туурвисан 1800-гаад бүтээлээс Р.Чойном зохиол бүтээлийн эхний 2 ботьд 600-д шүлэг таталбар орж байна.