Бутархай рациональ тэнцэтгэл биш: практик, дасгал, сорил, шалгалт
📚📖📙Толилуулан буй энэхүү цуврал номыг дунд сургуульд суралцагчид, математикийн хичээлийг гүнзгийрүүлэн үздэг сургууль болон анги, багшийн дээд сургуульд элсэгчид болон оюутан, багш нарт зориулж байна.
📖Номыг бие даан үзэх гарын авлага \өөрөө сурах бичиг\, тухайн өгөгдсөн сэдвийн болон сургалтын материалын эмхэтгэл болгон ашиглаж болно.
📖Суралцагч доорх бүдүүвчийн дагуу ажиллаж болно: Өмнөтгөл хэсгийг уншаад жишээний шийдлийг үзэн дасгал ажлыг бие даан хийсний дараа хариуг нь үзэж, ойлгож аваад хяналтын ажлыг бодож шийдэхийг оролдож, бодсоныгоо номынхтой тулган шалгах гм.
📖Суралцагчийн хувьд энэхүү ном нь аль нэг сэдвийг бие даан ажиллаж эзэмшихэд бүрэн тохирох бөгөөд анхан шатнаас эхлэн элсэгчдэд зайлшгүй шаардлагатай төвшинд хүртэлх дэс дараалалтай сургалтыг бодолцон зохиосон.
👩🏫Багшийн хувьд эдгээр ном нь ажлын арга барилын өргөн сонголтыг агуулсан:
Энэ нь суралцагчийн хувьд багшийн дараагийн хяналт шалгалтанд бэлтгэх, бие даах ажлын даалгавар болж чадна.
📝Энэ номыг гэрийн даалгавар болон ангид хийх дасгал ажлын эмхэтгэл болгон ашиглах боломжтой.
📝Энэхүү гарын авлагыг сургуульд зэрэгцүүлэн үзэж байгаа бусад сэдвийн давтлагын материал болгон хэрэглэхэд нэн тохиромжтой.