Хайрын түүх
...Уран зохиолын бүтээлээс сэдэвлэн кино зохиол бичиж дэлгэцнээ амилуулсан тохиолдол олон. Харин эсрэгээр кино зохиолыг роман болгож ном хэвлэсэн тохиолдол хуруу дарам цөөн. Тэдгээрийн нэг шилдэг нь яалт ч үгүй Америкийн зохиолч Эрик Сегалын 'Хайрын түүх'. 1970 оны хоёрдугаар сарын 14 нд 'Хайрын түүх' роман ном болон худалдаанд гарч шууд л бестселлер болж, 33 хэлнээ орчуулагдан 20 гаруй сая хувиар хэвлэгдсэн билээ. Энэ номыг тухайн үеийн нэр хүнд бүхий утга зохиолын олон шүүмжлэгч Америкийн ХХ зууны 'Ромео Жульетта' гэж үнэлжээ.