Галдан бошигт
Унги тохам нэгт дүү, хуульч, сэтгүүлч урианхан Ш.Адьшаа гэдэг залуутай танилцан нөхөрлөөд нэлээд хэдэн жилийг өнгөрөөв. Тэр бээр нутаг орондоо 2009 онд Баруун монголын хийд орон Ганданпунцагчойлин хийдийг бүтээх ажилд нь бараа болж явсны хувьд түүнийг тун ажилсаг бөгөөд өмнөх түүхэндээ хайртай нэгэн болохыг мэдэж урамс төрсөн билээ.