Нарны навч
Б.Чимид 2017 оны 3-р сараас хойш 'Open door' гэдэг 7 хоног тутмын сонинд амьсгалах анхилуун цэвэр агаарыг үйлдвэрлэгч ой мод, хүн байгаль экологийн учир холбогдол,байгалийн төлөөх хүн зон сэдвээр болон тэр чиглэлийн олон гайхам сайхан хүмүүстэй ярилцаж тэдний хийж бүтээсэн бахдам үйлсийг өнөө болоод хойч үеийнхэнд хүргэж, тэдгээр хүмүүсийн тухай хөрөг найруулал, ярилцлага, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, аян замын тэмдэглэл 80 гаруйг бичиж хэвлүүлжээ.Тэдгээрээс зарим хэсгийг сонгон, байгаль экологийн чиглэлээр бичсэн нийтлэлүүдээрээ'Нарны навч' нэртэй энэхүү бүтээлээ хэвлүүлсэн байна.